Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийн тамирчид маргааш Сөүлийг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр "Happiness center"-т сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр дэлхийн өндөр түвшинд тоглон амжилт гаргаж байгаа баг тамирчдад сагсанбөмбөг гардуулах ёслол болов.
“Токио-2020” зуны олимпийн наадмын үндсэн төрөлд сагсан бөмбөгийн 3х3 төрөл багтсан билээ. Манай улсын шигшээ багууд өнгөрсөн улиралд болсон Ази тивийн АШТ болон Дэлхийн Их дуулга Гран при тэмцээнд амжилттай оролцож 2018 оны ДАШТ-д оролцох эрхээ аваад байгаа юм.
Энэ удаагийн ДАШТ Филиппин улсын Манила хотноо ирэх 6 дугаар сарын 8-12-нд болох бөгөөд манай шигшээ баг ОХУ, Канад, Бразил, Филиппин улсын шигшээ багтай С хэсэгт багтсан байна.
ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрлийг мэргэжлийн болон олон улсын гэсэн ангиллаар тэмцээн зохион байгуулдаг. Одоо шинэ улирал эхэлж байгаа бөгөөд олон улсын ангилалд нийт 6 тэмцээн болно. Тухайлбал, ФИБА-гийн 3х3 Ази тивийн АШТ БНХАУ-д энэ сарын 27-ноос 5 дугаар сарын 1-ний хооронд болох бол ДАШТ Филиппинд ирэх 6 дугаар сарын 8-12-нд, FISU-гийн Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 7 дугаар сарын 11-14-нд, Азийн Наадам Индонезийн Жакарта-д 8 дугаар сарын 18 наас 9 дүгээр сарын 2-нд, U-18 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 6-9-нд, Хүүхдийн олимп /U-18 нас хүртлэх/ Аргентинд 10 дугаар сарын 6-18-нд тус тус болно.
Харин мэргэжлийн Лигийн тэмцээнүүд ирэх амралтын өдрүүдээс Сөүл хотноо болох Goyang Гран при тэмцээнээр эхэлнэ. Манай улсын хувьд ФИБА 3х3 мэргэжлийн лигийн “Улаанбаатар Гаруда” болон “Ховд” гэсэн хоёр багтай бөгөөд тэд маргааш шинэ улирлын тэмцээнд оролцохоор БНСУ-ыг зорино. Сөүлийн тэмцээний дараа Хятадын Нанжинд энэ сарын 21-22-нд Гран при тэмцээн болно. Улмаар БНХАУ-д 4, ОХУ, Австрали, Монголд тус бүр нэг Гран при тэмцээн 4, 5, 6 дугаар сард болох юм.
Дашрамд сонирхуулахад, Өнөөгийн дэлхийн чансаанд манай сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй шигшээ баг 10 дугаарт, эмэгтэй шигшээ баг 17 дугаарт эрэмбэлэгдээд байгаа юм.

Д.Өлзий