Монгол бөхийн өргөөнд энэ сард 8 барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-09 15:04:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд дөрөвдүгээр сард нийтдээ  бөхийн 8 барилдааныг зохион байгуулахаар МҮБХ-ноос хуваарь гаргасан байна.

Хамгийн эхнийх нь Ардчилсан намын 28 жилийн ойн барилдаан байсан бол энэ сарын 14-нд Нийтийн монгол, шандастан болон өсвөр бөхийн хаврын улирлын барилдаан болно. Харин маргааш өдөр нь буюу 15-нд "Сонгинохайрханы хишиг" улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдааныг зохион байгуулна.

Улмаар дөрөвдүгээр сарын 21-нд Улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, харин 22-нд Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан, мөн энэ сарын 28-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 29-нд Монгол Улсын гарьд цолны хүндэтгэлд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Д.Өлзий
相关新闻