Том малын зүй бус хорогдол өмнөх оныхоос нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-09 14:35:28
Ховд/МОНЦАМЭ/ Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Ховд  аймгийн хэмжээнд 111.3  мян.толгой том мал зүй бусаар хорогджээ. Урьд оны мөн үеийнхэй харьцуулахад хорогдол 100.4 мянгаар нэмэгджээ. Чандмань, Дөргөн сумын малын хорогдол нийт хорогдлын 46.5 хувийг эзэлж байна.
Тус  аймгийн нийт нутгаар гандуу, газрын гарц тааруу, малын хэвтэр бууц, өвс тоос нь муудсанаас, хүйтэрч, салхи шуурганаас шалтгаалж мал их хорогдож байна. Зөвхөн гуравдугаар сард 17.2 мянган мал хорогдсоноос Чандманьд 3.4, Мянгадад 2.5, Манханд 2.7, Эрдэнэбүрэнд 2.4 мянган мал сарын дотор хорогджээ. Харин Булган, Алтай, Үенч, Цэцэг сум харьцангуй гайгүй байгаа ажээ.
Аймгийн хэмжээний багуудын дүнгээр авч үзвэл Дөргөн сум Аргалант /10511/, Чандмань сум Тахилт /6933/, Сүлжээ /6608/, Талын булаг /6493/, Жаргалант /6138/, Баянхайрхан /5569/, Урд гол /3695/, Мянгад сум Цагаанбулан /3357/, Баянбулаг /2963/, Эрдэнэбүрэн сум Шураг /2878/ хамгийн их хорогдолтой багуудын тоонд орж  байна.
                                                                                                                   А.Бямбасүрэн
相关新闻