Дугуйчин Б.Марал-Эрдэнэ Тайландад тэргүүн байрт шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-07 19:44:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто замын салбарын “Авто зам” дугуйн клуб, “Алтайн зам” ХХК-ийн тамирчин Б.Марал-Эрдэнэ Тайландад олон улсын дугуйн уралдаанд Монголоос ганцаараа хурд хүчээ үзэж тэргүүн байрт шалгарлаа.

ОУХМ Б.Марал-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн уугуул, “Мон-Алтиус” БТДС-ийн оюутан
бөгөөд Монгол Улсын гавьяат Ж. Өлзий-Оршихийн шавь юм. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медаль, БНХАУ-ын Чинхай Лейк олон улсын олон өдрийн уралдааны шилдэг дугуйчны шагнал, Азийн оюутны АШТ-ий хувийн дүнгээр 2 хүрэл, багийн дүнгээр гурван алтан медаль тус тус хүртсэн өсч яваа шилдэг тамирчин билээ.
 

Д.Өлзий

相关新闻