Ховд Их сургуулийн багш нар БНХАУ-д туршлага судална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд их сургуулийн найман багш БНХАУ-ын Ганьсу мужийн Баруун хойтын үндэстний их сургууль, хоёр багш Чинхай мужийн Хөхнуурын үндэстний их сургуульд тус тус 21-28 хоногийн хугацаатай мэргэжил дээшлүүлж, туршлага судлахаар явах гэж байна.
Ховд их сургууль, БНХАУ-ын их, дээд сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, багшийн мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах ажлын хүрээнд дээрх туршлага судлах аяллыг зохион байгуулж байна.
Тус сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанаас багш нарыг хүлээн авч уулзан, туршлага судлах ажлын нэгдсэн удирдамж болон сургууль сурталчлах үйл ажиллагааны талаар зарим чиглэлүүдийг өглөө.
Ажлын нэгдсэн удирдамжид багш нар дээрх сургуулиудын сургалт, судалгааны үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцах, өөрсдийн мэргэжлийн тэнхим нэгжид туршлага судлах, мэргэжил нэгт багш нартайгаа сургалт, судалгааны ажлын санал солилцох, лекц унших, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх ажлуудыг хийхээс гадна сургууль сурталчлах уулзалт болон бусад үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар тусгасан байна.
Туршлага судлах багш нар энэ сарын 9-ний өдөр БНХАУ-ыг зорих юм.

А.Бямбасүрэн