Бэлчээр хамгаалах Загвар төлөвлөгөөтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Мерси Кор Олон Улсын байгууллагаас өнгөрсөн өвөл “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон Шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2“ буюу LTS-2 төслийн хүрээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд “Бэлчээрийн менежментийн Загвар төлөвлөгөө боловсруулах” үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд бэлчээрийн менежментийн загвар төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд сумын Засаг дарга Д.Цэрэнтогтохоор ахлуулсан ажлын хэсэг, Мерси кор ОУБ-ын орон нутаг хариуцсан зөвлөхтэй хамтран 118 малчны бэлчээрийн өвөл, хавар, намрын зураг гаргаж аймгийн газрын харилцаа хот байгуулалтын мэргэжилтнүүдээр зурагжуулсан байна.
Мөн тус сумын ИТХ-ын тэргүүлэгчид бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөг хэлэлцэж, бэлчээр ашиглалтын талаар нийтээр дагаж мөрдөх журам гаргасан байна. Харин тус сумын Хонгио, Намарзан багуудын Иргэдийн нийтийн хурлаар бэлчээр ашиглалтыг холбоог дэмжиж, бэлчээрийн даац хэтэрч байгааг нөхцөл байдлыг таниулан сурталчилж, цөөн тооны чанартай ашиг шимтэй, үүлдэр угсаа сайтай малтай байх, 1000 малтай бол түүний 500-г эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг ажил хэрэгч саналуудыг хэлэлцэж дэмжсэн байна.
Ингэж сумын ИТХ, ЗДТГазар, багийн Иргэдийн нийтийн хурал, суманд байгуулагдсан ажлын хэсэг, Мерси кор ОУБ-ын орон нутгийн зөвлөх нар нэг зорилготой хамтран ажилласнаар “Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дунд хугацааны төлөвлөгөө”-г сумын ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж баталсан байна. Уг төлөвөгөөнд дагаж мөрдөх журам, 20 нэгж талбарт 118 малчны өвөлжөөний зургийг албажуулан гаргажээ. Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг Эрдэнэбүрэн сумын Хонгио, Намарзан баг дээр ажлын хэсэг, орон нутгийн зохицуулагч нар ажиллахад бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, тухайн багуудын нутагт мал аж ахуй эрхэлж амьдрахад туйлын эмзэг болсон гэдгийг тодорхой судалгаа, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гаргажээ.
Мерси кор ОУБ–ын орон нутгийн зөвлөх Б.Ахай “Мянгат малчны тоо улсын хэмжээнд олширсон, гэхдээ тус сумын 84,3 хувь нь 1000 аас дээш малтай байгаа юм. Нийгэм эдийн засгийн талаас нь харахад эдгээр малчид олон малтай мөртлөө бэлэн мөнгө дутагдалтай, банкинд өртэй, малын дулаан хашаа хороогүй, өвөл 40 хэм хүрч хүйтрэх үед мал дарагдаж хорогдож байна. Малын даатгалтай малчин өрх ховор, бэлчээрийн маргаан ихтэй байгаа юм. 100 мал байх газар 1000 мал байна. Ийм учраас малчдад эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. Энэ хөшүүргийг яаж бий болгох вэ гэхээр 1000 малтай хүн 500 малаа зах зээлд борлуулж мөнгөө хадгаламж зээлийн хоршооны дансанд хийж “мөнгөн сүрэг” болгоё. Энэ туршлагыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд хэрэгжүүлж туршсан байна. Малчид жилд 20-30 мал борлуулж, малчны хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө тушаагаад хэрэгтэй үедээ жижиг зээл авдаг. Бэлчээр дээр мал нь 1000-аас илүү байгаа малчидтай ажилладаг, тэдэнд даатгал олгож эхэлсэн байна. Энэ аргыг хэрэглэснээр малчид малаа “мөнгөн сүрэг” болгох сонирхолтой болж, өвс гараар хаддаг байсан бол тарктороор хаддаг, өвөл нь гэрт амьдаг байсан бол дулаан сууц барих зэргээр малчны амьдрах орчин сайжирч, давуу талыг нь мэдэрч цөөн чанартай малтай байж, малаа эдийн засгийн эргэлтэд оруулах арга ухаанд суралцаж байна" гэв.
Энэ туршлагыг Эрдэнэбүрэн сумын бэлчээрийн менежментийн загвар төлөвлөгөө боловсруулахдаа хэрэгжүүлж байна. Одоо тус сум нэгэнт боловсруулсан бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг онцгой байдлын үед ашиглах бүрэн боломжтой болсон гэж сумын Засаг дарга У.Цэрэнтогтох хэлж байна. Учир нь 20 нэгж талбарт 118 малчны өвөлжөөний зургийг албажуулан гаргасан нь хэн гэдэг малчин хаан өвөлжиж байна гэдийг харах бүрэн боломжтой, мөн бэлчээрт хог хаясан бол цэвэрлэдэг, засмал замаа сайжруулдаг, 1400 малтай бол тухайн малчны малын тоо журамд заасны дагуу 300-500 байх ёстой, тухайн бэлчээрт хэдэн сар, хэдэн хоног байсан гэдгийг харж алдаа дутагдлаа засаж сайжруулдаг, олон малтай байх хандлагаа өөрчлөхөд хүртэл нөлөөлнө гэв.
Энэ туршлагаа цаашдаа сумынхаа бүх багт туршиж хэрэгжүүлэх, нийт сумын хэмжээний бэлчээрийн даацын зураглал гаргаж, бүх нийтээр дагаж мөрдөх журмыг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, өвөлжөө, хаваржааны бэлчээр ашиглах журмыг төлөвлөгөөнд заасны дагуу мөрдөж ажиллах эрхзүйн орчин бүрдэж, бэлчээр хамгаалах засаглал бий боллоо гэж сумын удирдлагууд үзэж байна. Цаашдаа бэлчээр ашиглах бүх нийтээр дагаж мөрдөх журмаа бүртгүүлж, гэрчилгээжүүлж, гэрээг байгуулж нөхөрлөл, хоршоо байгуулан цахим бүртгэлтэй болох шийдэлд хүрч байна.
Олон жил яригдсан бэлчээрийн даацын асуудлыг нэг суманд загвар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлснээр малчид өр зээлгүй, олон малын хойноос хөөцөлдөж ядрахгүй, бэлчээрээ булаалдахгүй гээд олон эерэг зүйл бодит амьдрал дээр биеллээ олоход Мерси ОУБ, Ногоон алт хөтөлбөрүүд малчдаас гарсан санаачлагуудыг илүү дэмжих болно гэдгээ ч илэрхийллээ. Энэ туршилтыг Ховд аймгийн Мянгад сумын малчид бас туршиж байгаа аж.
А.Бямбасүрэн