“Богцон дахь соёлын өв” төсөл үндэсний хэмжээнд хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол, соёлын салбарууд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисстой хамтран өнөөдөр “Богцон дахь соёлын өв иж бүрдлийг сайжруулах нь" зөвлөлдөх уулзалт боллоо.
Монгол Улс бол нүүдлийн соёл иргэншлийн эртний түүхтэй, соёлын болон байгалийн өвөөр баялаг орон. Гэсэн хэдий ч даяаршил, хотжилтын хурдацтай хөгжилд нийцүүлэн өөрчлөгдөх уламжлалт амьдралын хэв маяг нь Монголын биет, биет бус, хөдлөх болон үл хөдлөх өвд аюул учруулж байна. Тухайлбал, өвийн ач холбогдол, түүний хувь хүн болон үндэсний онцлогт үзүүлэх нөлөөний талаарх мэдлэг олон нийт, тэр дундаа залуучуудын дунд хомс байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
ЮНЕСКО болон Монакогийн итгэлцлийн сангийн дэмжлэгээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хөтөлбөрийн “Дэлхийн өв залуу үеийнхний гарт” төслийг Монголын нөхцөлд нийцүүлэн хүүхэд залуучуудад өвийн тухай боловсрол олгох монгол агуулга бүхий “Богцон дахь соёлын өв” иж бүрдлийг багш нарын гарын авлагын хамт интерактив болон практик хэрэгсэл болгон боловсруулжээ.
Тус иж бүрдэл төсөл нь 2016 онд Дэлхийн өвд зориулсан соёлын судалгааны хөтөлбөрийн дор Дэлхийн өв-Орхоны хөндийн дурсгалт газрын бүсэд байрлах 7 сургуульд туршилтын хэлбэрээр хэрэгжсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт 2591 сурагч ЮНЕСКО-гоос бэлтгэгдсэн багш нараар хичээл заалган сургалтад хамарчээ.
Судалгааны үр дүнг үндэслэн уг төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр