Худалдаанд харилцан хориг тавихаас зайлсхийхийг хүсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-04-03 08:53:21
ВАШИНГТОН. /РИА Новости/. Хятадтай хийх худалдаанд харилцан хориг тавьж, сөргөлдөөнийг улам даамжруулахаас зайлсхийхийг АНУ-ын засаг захиргаа хүсч байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн худалдаа, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх, Цагаан ордны дэргэдэх худалдааны үндэсний зөвлөлийн захирал Питер Наварро телевизийн CNBC сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
“РИА Новости” агентлагийн мэдээлснээр, “Үйлдэл – хариу үйлдэл, үйлдэл – хариу үйлдэл гэх маягаар үйл явдал өрнөнө гэж би бодохгүй байна. Ийм байх ёсгүй ба энэ нь сөргөлдөөн даамжрахад л хүргэнэ” гэж П.Наварро тэмдэглэсэн байна. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадын хэд хэдэн төрлийн бараанд гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэсний хариуд БНХАУ-ын нэвтрүүлсэн гаалийн татварыг тайлбарласан юм. Түүний хэлснээр, Трамп Хятадтай худалдааны харилцааг “тэнцвэржүүлэх”, өөрөөр хэлбэл АНУ-ын хувьд арай илүү шударга болгох хатуу бодолтой байгаа ажээ.
 
Лу.Батбаяр

相关新闻