" RIO-16" аялан явах цом Сайхан суманд хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНМонгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит RIO-16 аялан явах цом манай аймагт аялж байгаа. Хилийн цэргийн анги болон, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх газраар аялж байгаа уг цом Булган аймгийн Сайхан суманд хүрлээ.
АЗДТГ-ын НХХ-ын хэлтсийн эрүүл мэнд, спорт хариуцсан мэргэжилтэн Н.Алтайбаатар, хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Гансүх нар уг цомыг Сайхан сумын удирдлагууд болон 12 жилийн сургуулийн биеийн тамирын багш нарт хүлээлгэж өглөө. Тэд цомыг хүлээн авч үргэлжлүүлэн тэмцээн уралдаанаа зохиохоор боллоо.
П.Батням