Архангай аймгаас “Оюутан-цэрэг”-т 16 хүүхэд хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгаас "Оюутан-цэрэг" хөтөлбөрт 16 оюутан хамрагдахаар болжээ. Бүртгэлд нийт дөрвөн сургуулийн 25 оюутан бүртгүүлснээс сонгон шалгаруултын шаардлагад тэнцэхгүй буюу сурлагын голч дүнгээр 2 оюутан, ар гэр нь татгалзсан үндэслэлээр 1 суралцагч, насаар 2 суралцагч, бүртгүүлсэн боловч ирээгүй 4 оюутан хасагдсан байна. Харин бие бялдрын шалгуур үзүүлэлт, эрүүл мэндийн үзлэгээр хасагдсан оюутан байхгүй байжээ.
“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах оюутан, суралцагчийн сонгон шалгаруулалт болон эрүүл мэндийн үзлэгийг энэ сарын 01-15-ны өдрүүдэд МУБИС-ийн харьяа Багшийн их сургууль, Гурван тамир дээд сургууль, аймгийн МСҮТ, Булган МСҮТ-ийн сургалтын албатай хамтран сургалт, бүртгэлийн үйл ажиллагааг явуулж дуусчээ. Эрүүл мэндийн үзлэгээс гадна бие бялдрын шалгуур үзүүлэлтийг гар дээр суниалт, гэдэсний таталт, 100 м, 1000 метрт гүйх гэсэн төрлөөр шалгалтыг зохион байгуулж, шалгаалтанд 16 оюутны нэрсийг албан бичгээр явуулжээ.

Б.Гэрэлт-Од