"Хүүхдийн спортын наадам"-д Заид сургуулийн сурагчид тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд явагдсан "Хүүхдийн спортын наадам"-д нийлбэр дүнгээр Өлгий сумын ерөнхий боловсролын «Заид» сургуулийн сурагчид тэргүүллээ.
Удаах байруудад Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургууль, Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн тамирчид тус тус шалгарлаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газар, «Дэлхийн зөн Монгол» олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан уг спортын наадамд 25 сургуулийн 1500 сурагч оролцлоо. Тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, үндэсний бөх, чөлөөт бөх, жүдо, тогызкумалах, шатар, даам зэрэг спортын есөн төрлөөр 118 медалийн төлөө өрсөлдсөн юм.
Тус аймагт жил бүр уламжлал болгон явагддаг "Хүүхдийн спортын наадам" энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдсан байна.
Ө.Нурболат