Баян-Өлгийд хүчтэй шуургатай байгаагаас онгоц бууж чадсангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-26 13:36:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байгаагийн улмаас Өлгий нисэх буудалд өнөөдөр онгоц бууж чадаагүй байна.

Хуваарийн дагуу өнөөдөр өглөө 08:00 цагт "Хүннү эйр" компанийн онгоц буух ёстой байсан ч Улаанбаатар хот руу буцсан тухай мэдээллийг нисэх буудлаас өглөө. Одоогоор аймгийн хэмжээнд зарим үед салхины хурд 28 м/с-д хүрээд байна. Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар салхины хурд өнөөдөр орой багасах ажээ.

Харин энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр салхи хугацааны эхэнд 12-14 м/с, сүүлчээр 16-18 м/с, зарим үед 20-22 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Ө.Нурболат


相关新闻