Он гарсаар гэмт хэргийн улмаас 41 хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Он гарсаар Дорнод аймгийн хэмжээнд гэмт хэргийн улмаас 41 хүн амь насаа алдсан гэж Цагдаагийн газраас мэдээлэв.
Шилээ дарсан баяруудыг өргөн тэмдэглэсэн нь нас баралт нэмэгдэх нэг шалтгаан болсон гэдгийг тодотгож байна. Тэр тусмаа цагаан сараас хойш 27 хүн амиа алдсаны нэлээд хэсэг нь архидан согтуурснаас үүдэлтэй гэж хэлж болохоор байгаа юм. Тодруулбал, архидан согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос осол аваар гаргаж нас барсан болон согтуугаар амиа хорлосон хэрэг тус бүр дөрөв үйлдэгджээ. Мөн олон хоногоор архидсанаас хордлогонд орж золгүй байдлаар нас барсан тохиолдол ч мэр сэр байна.
Дашрамд дуулгахад, эхний улирлын байдлаар иргэд, ААНБ-уудаас аймгийн Цагдаагийн газарт 26 өргөдөл гомдол ирсний дийлэнх нь цахим орчинтой холбоотой байна. Нүүр номоор нь дамжуулан хувь хүний нууцад халдах явдал цаашид өсөх хандлагатай байгаа учир цахим орчинд зөв боловсон хэрэглээг төлөвшүүлэхэд анхаарахыг иргэд, олон нийтийг уриаллаа.

Д.Дэлгэрмаа