Сумын шатрын аваргаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 11:21:58

Булган аймгийн Булган сумын шатрын аваргаар “Ахмадын эрч хүч” баг тодорлоо.

Өнгөрсөн онд мөн л энэхүү “Ахмадын эрч хүч” баг тэргүүн байр эзэлж байсан. Харин хоёрдугаар байрт 12 жилийн сургалттай 1 – р бүрэн дунд сургуулийн баг, гуравдугаар  байрт аймгийн Хүнс хөдөө аж ахуйн баг шалгарлаа. 

Засаг даргын мөрийн хөтөлбөр дэх “Шатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан багийн аварга шалгаруулах энэ жилийн тэмцээнийг спортын мастер Ж.Пүрэвсүрэнгийн нэрэмжит болгон зарласан юм.

Тэмцээнд Булган сумын байгууллага, аж ахуй нэгжийн 28 багийн 140 тамирчин өрсөлдлөө. 

П.Батням

相关新闻