Голомтын бүсэд байгаа иргэд, албан хаагчдыг шаардлагатай эмийн багцаар хангав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас шүлхий өвчний голомтын бүсэд байгаа албан хаагч болон иргэдийг шаардлагатай эмийн багцаар хангалаа. Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй 12 эмийн сантай хамтран хяналтын 19 цэгт ажиллаж байгаа албан хаагчид, хорио цээрийн бүсэд байгаа 110 өрхийн 250 иргэдэд 600 мянган төгрөгийн үнэ бүхий эмийг олгосон юм.
Мөн шүлхий өвний хяналтын 19 цэгт ажиллаж байгаа 64 албан хаагчдад анхан шатны урьдчилан сэргийлэх үзлэг хийж, артерийн даралт ихсэх эмгэг-14, нүд, чих, хамар хоолойн эмгэг 4-ийг илрүүлэн, шаардлагатай тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж, ариутгал, халдваргүйтгэлийн заавар, зөвлөмжийг өглөө.

Б.Батчимэг