Баянхонгор аймгийн ЗДТГ чанарын менежментийн гэрчилгээгээ зургадугаар сард авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-21 10:11:25
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар 2018 оны дөрөвдүгээр сард MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцооны гэрчилгээ авахаар төлөвлөн ажиллаж байсан боловч цаг үеийн бусад ажил арга хэмжээнээс шалгаалан хойшлогдож энэ оны зургадугаар сард багтаан баталгаажилт хийлгэхээр ажиллаж байгаа аж.

Тус газрын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэх ажлын хүрээнд Германы Олон Улсын Хамтын ажиллагааны Нийгэмлэг Эрдэс Баялаг Түүхий эдийн Иж Бүрэн Санаачлага хөтөлбөр, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институцийн санхүүжилтээр 12 дахь удаагийн зөвлөх үйлчилгээг авлаа.
Энэ удаагийн зөвлөх үйлчилгээгээр тус байгууллагад шинээр томилогдсон албан хаагчид болон MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаныханд суурь мэдлэг олгох сургалтыг зохион байгуулав.
Мөн энэ үеэр Зөвлөх Г.Зоригоо  чанарын менежментийн тогтолцооны хүрээнд хэрэгжиж байгаа есөн журмын хэрэгжилттэй танилцаж зөвлөгөө өгсөн байна.

                                                                                                                                                        Б.Мөнхзул
 
相关新闻