Аймгийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүлж, "наурыз көже"-гээр дайллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-20 13:24:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казах түмний шинэ жилийн баяр “Наурыз”-ыг  угтан Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Ахмадын хороо, Өлгий сумын ЗДТГ хамтран ахмадуудад өчигдөр хүндэтгэл үзүүлэн "наурыз көже"-гээр дайллаа.

Уг арга хэмжээнд аймгийн төвд амьдардаг, ямар нэгэн байгууллагад харьяалалгүй ахмадуудыг голдуу хамруулсан бөгөөд 600 гаруй  хүн оролцлоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцон ахмадуудад мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.

Ө.Нурболат
相关新闻