Ховд голын усанд осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 16:38:26

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн “Хар-Ус” гэдэг газар 22 настай, эмэгтэй иргэн А “Ховд” голын усанд осолджээ.

Эрэн хайх, аврах бүлгийн дарга Онцгой байдлын ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчид А-ийн цогцосыг Улаанхус сумын “Хар ус” гэдэг осолдсон болсон газраас 6 км гол даган уруудаж ” Уулан толгой” гэдэг газраас олсон байна.

Талийгаачийн цогцсыг аймгийн цагдаагийн газарт болон ар гэрт нь хүлээлгэн өглөө гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ш.Айзаря

相关新闻
注释