“Мэргэжил сонголт” арга хэмжээнд Буриад Улсын их сургуулийг урина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар хөрш ОХУ-ын Буриад Улсын их сургуулийн проректор Ванчикова Елена Николаевна тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Елена Николаевна Ванчикова тэргүүтэй зочид ОХУ-ын Буриад Улсын их сургуулийн талаарх танилцуулга хийлээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс орос хэлийг өргөнөөр сурах аян өрнүүлж ажиллахаар өөрийн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан байгаа. Иймээс БСШУЯ-тай хамтран ирэх дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймагт зохион байгуулах “Мэргэжил сонголт” арга хэмжээнд тус сургуулийн төлөөлийг урьж оролцуулна гэдгээ энэ үеэр хэллээ. Сэлэнгэ аймгийн хувьд хилийн бүсийн аймаг гэдэг утгаар орос хэлний боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага зайлшгүй урган гарч байгаа юм. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд орос хэл сурах үйл явц орхигдоод байгаа учраас ялангуяа ОХУ-тай хил залгаа оршдог Сэлэнгэ аймгийн хувьд орос хэлийг зөвхөн өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчдэд эзэмшүүлэх явдал чухал болж байгаа аж. Иймээс энэ асуудлыг үйл ажиллагаандаа тусган ажиллахаар аймгийн дарга үйл ажиллагааныхаа хөтөлбөртөө тусгаад байгаа юм.

Ч.Отгонцэцэг