Хүүхдийн эмчийн үзлэг хамгийн их ачаалалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-14 16:35:19
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОЭТ-ийн “А” блокын хэсэгт урсгал засвар хийж байгаа учраас хүүхдийн эмчийн үзлэгийн кабинет өдөртөө 49-50 хүүхэд хүлээн авч, үзлэг хийж хамгийн их ачаалалтай ажиллаж байна.  

Түүнчлэн ахмад настан, гэмтэл, зүрх судас, мэдрэл, нүд, хүүхэд, шүд, хоол боловсруулах замын эмгэг, чих хамар хоолой, мэс засал, эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинетууд нэг хоногоор буюу 3-7 хүний хүлээгдэлтэй ажиллаж байгаа аж.

Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн цахим бүртгэлд өчигдрийн байдлаар гэхэд л 710, шинжилгээний бүртгэлийн хэсгээр 300 буюу нийт 1010 үйлчлүүлэгч хандаж, амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн  дугаар, шинжилгээний код авсан байна.
Б.Батчимэг
相关新闻