Иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх эрх олгож,баталгаажуулах тухай” захирамж гаргалаа.
Захирамжаар 28 иргэн, нэг аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг олгов. Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.