Мөсөн авиралтын тамирчид олон улсын тэмцээнээс зургаан медальтай ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-12 13:02:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү мужид гуравдугаар сарын 10-11-нд болсон “Зимниада-2018” мөсөн авиралтын олон улсын тэмцээнээс манай тамирчид зургаан медальтай эх орондоо ирлээ.

Тус тэмцээнд монголын мөсөн авиралтын уулчид хойд хөршийн өндөр чансаатай шилдэг тамирчидтай хурд хүчээ сорин өрсөлджээ.

Энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Н.Хэрлэн, Д.Энхбаатар, О.Сайнжаргал нар хурдны төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Мөн техник, холбоосны төрөлд хүрэл медалийн эзэд болжээ.
Д.Өлзий
相关新闻