Гүйлтийн цанын спортын 2018 оны улсын аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-11 14:53:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүйлтийн цанын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-11-нд Төв аймгийн Жаргалант суманд болж шилгүүдээ тодрууллаа.

Тэмцээнийг Монголын цанын холбоо болон Жаргалант сум хамтран зохион байгуул
ж “Хилчин”, “Алдар” спорт хороо, Төв, Хэнтий, Дархан, Хөвсгөл, Дорнод зэрэг 12 байгууллагын 100 гаруй цаначид хурд, хүчээ сорин өрсөлдлөө. “Пёнчан 2018” өвлийн XXIII олимпийн наадамд оролцсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг болон үндэсний шигшээ багийн шилдэг тамирчид оролцож, уг тэмцээнийг тун өрсөлдөөнтэй болгосон төдийгүй залуу тамирчдад ур чадвараа харуулж, төрөл бүрд ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн байна.



УАШТ-ий дүнг танилцуулахад: Эрэгтэй 10 км (тэших техник) 1-р байр Б.Ачбадрах (“Хилчин” спорт хороо), 2-р байр С.Дүүрэнбаяр (“Алдар” спорт хороо), 3-р байр О.Гантулга (“Алдар” спорт хороо)

Эмэгтэй 5 км-т: 1-р байр Э.Ариунтунгалаг (“Алдар” спорт хороо), 2-р байр А.Энхтуул (“Алдар” спорт хороо), 3-р байр Э.Ариунзул (Хэнтий аймаг)

Эмэгтэй спринт зайн уралдаанд: 1-р байр А.Энхтуул, 2-р байр Д.Оюунчимэг, 3-р байр Э.Ариунтунгалаг

Эрэгтэй спринт зайн уралдаанд: 1-р байр С.Дүүрэнбаяр, 2-р байр Б.Ачбадрах, 3-р байр О.Гантулга

Эмэгтэй 10 км-т: (сонгомол техник, бөөн гараа) 1-р байранд ОУХМ А.Энхтуул, 2-р байранд СМ Д.Оюунчимэг, 3-р байранд ОУХМ Э.Ариунтунгалаг

Эрэгтэй 15 км-т: (сонгомол техник, бөөн гараа) 1-р байранд ОУХМ С.Дүүрэнбаяр, 2-р байранд ОУХМ Б.Ачбадрах, 3-р байранд ОУХМ О.Гантулга нар тус тус шалгарлаа.
 

Д.Өлзий

相关新闻