Сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 22-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-01 17:19:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гуравдугаар улирлын амралт энэ сарын 22-нд эхэлнэ.

Дөрөвдүгээр улирлын хичээл ирэх сарын 01-нд эхлэх юм. Харин аймаг, сум, багийн сургуулиуд энэ сарын 26-наас ирэх сарын  08 хүртэл амарна.

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гуравдугаар улиралд 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 05-ны хооронд амраах хуваарьтай байсан ч өнгөрсөн сарын 06-нд БСШУС-ын сайдын тушаалаар амралтын хуваарт өөрчлөлт орсон юм. Мөн сайдын тушаалаар хичээлийн жилийн зуны амралтын хуваарьт ч өөрчлөлт орсон. Өмнө нь зуны амралтыг бага анги  5 дугаар сарын  25-наас  дунд, ахлах анги  6 дугаар сарын 08-наас амрах хуваарьтай байсан бол шинэчилсэн тушаалаар бүх сургуулийн 1-2 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 01-нээс, 3-5 дугаар ангийнхан 6 дугаар сарын 08-наас, 6-12 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 15-наас амрахаар болсон юм.

Ч.Ариунболд
相关新闻