Эх орончдын өдрийг тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймагт Эх орончдын өдөр, МАН-ын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон МАН-ын гишүүд, дэмжигчид, ард иргэд оролцлоо.
Мөн Эх орончдын өдөр, Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын хурал аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Уг баярын арга хэмжээ өнөөдөр үндэсний бөхийн барилдаан, Гарамгай баатар Л.Дандарын гэгээн дурсгалд зориулсан "МӨНХИЙН ГАВЪЯА" түүхэн драмын жүжиг, гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжилж байна. Тухайлбал, үндэсний бөхийн барилдаан 14 цагт Спортын ордонд, “Мөнхийн гавъяа” түүхэн драмын жүжиг 19 цагт Хөгжимт драмын театрт тус тус болох юм.

А.Бямбасүрэн