“Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр багш нартай санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-01 10:42:37
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг мөрдөн ажиллахад нөлөөлөх зорилгоор сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудыг чадавхжуулахад анхаарч байна.
Сургууль, цэцэрлэгийн багш нарын  үүрэг хариуцлага, ур чадварыг нэмэгдүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд боллоо. Сургалтанд аймгийн төвийн 15 цэцэрлэгийн 200 гаруй эрхлэгч, багш, ажилтнууд хамрагдаж байна.
Сургалтын чиглүүлэгчээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хамгаалал, тогтвортой байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Л.Бадамцэцэг ажиллалаа.
Тэрээр хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн бүрэн эрхийг тодорхойлох, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах талаар мэдээлэл хийлээ. Мөн хүүхдийн хүмүүжил, төлөвшил-ёс суртахуун, хүүхдийн хүсэл эрмэлзэл, хөгжил, хамгааллын өнөөгийн нөхцөл байдлын тухай цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилтнууд харилцан санал солилцлоо.
 
                                                                                                                                                   А.Бямбасүрэн

相关新闻