Шинэ төрлийн дугуйлан нэмж нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-01 09:31:36
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийт таван төрлийн дугуйланд 180 хүүхдийг хамруулж байна. Энэ онд өмнө нь хичээллэж байсан шатар, морин хуурын дугуйлангууд дээр нэмж драм, дүрслэх урлаг, бүжгийн дугуйлангуудыг  шинээр хичээллүүлж эхэлжээ.
Эдгээр дугуйланд хамрагдсан хүүхдүүдэд аймаг, бүс, улсын хэмжээний тэмцээн уралдаанд оролцож амжилтаа ахиулсаар байгаа юм. Тухайлбал, Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс зургаан хүүхэд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бол, Д.Баянмөнх багштай морин хуурын дугуйлангийн “Хишигтэн” хамтлангийн сурагчид өөрсдийн бие даасан дөрөв дэх тайлан тоглолтоо үзэгчдэд хүргээд байна.    
Удахгүй тус газрын дэргэдэх хүүхэд, залуучуудын “Мазаалай” театр тайзны анхны уран бүтээл болох “Ээжээ” жүжгийг олны хүртээл болохоор бэлтгэл ажилдаа орсон байна.
 
Э.Нарангэрэл
 
相关新闻