Ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-02-28 15:11:11
Баянхонгор /МОНЦАМЭ. Ирэх сарын тавныг хүртэл Баянхонгор аймгийн нийт нутгаар салхи шуурга ихтэй байхыг УЦУОШГ-аас мэдээлж байна.
Маргаашнаас буюу гуравдугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд хангайн уулархаг нутгийн зарим газраар цас орж, хүйтний эрч бага зэрэг чангарах бол мөн хугацаанд ихэнх нутгаар салхины хурд 10-16м/с, говийн нутгаар 18-20м/с хүртэл ширүүсч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах юм байна.
Мөн энэ долоо хоногийг дуустал хангайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, говийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх юм байна. Харин Эхийн голын нутгаар өдөртөө 0-5 градус хүйтэн, шөнөдөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2-3 градус хүйтэн байх аж.
Б.Мөнхзул
相关新闻