Хятадын агаарын тээврийн компани үйлчилгээний нохойг тээвэрлэхийг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШЭНЬЯН. /Синьхуа/. Хятадын агаарын тээврийн "Өмнөд" компани үйлчилгээний нохойг эзэнтэй нь хамт үнэ төлбөргүй тээвэрлэхээр шийдвэрлэсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Үйлчилгээний нохойгоо нисэх онгоцонд авч орохын тулд зорчигч нь нохойгоо эрүүл болохыг гэрчилсэн эмчийн магадлагааг үзүүлэх шаардлагатай бөгөөд үүний дараа агаарын тээврийн компаний ажилтнууд зорчигч болон үйлчилгээний нохойг нислэгт бүртгэж, шалган нэвтрүүлэхээр дамжуулан онгоцонд суухад нь тусалдаг гэж уг агаарын тээврийн компаний ажилтан Ши Юн хэлсэн байна.
Нохой нь хошуувч болон хүзүүвчтэй байх бөгөөд эзнийхээ хөлийн дор суух ба түүнийг онгоцон дотуур гүйлгэхгүй байх ёстой ажээ.
Н.Мишээп