"Оюутан цэрэг"-ийн бүртгэл эхэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Монгол Улсын “Цэргийн албаны тухай” хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу "Оюутан цэрэг" сургалт нь Ховд аймагт 3 дахь жилдээ хэрэгжих гэж байна. “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтанд хамрагдах оюутнуудыг энэ оны 3 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт бүртгэх юм.
“Оюутан цэрэг”-т бүртгүүлэх оюутан энэ жил хэд хэдэн шалгуурыг хангасан байх шаардлага тавигдаж байна. Үүнд: Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх,. Оюутны үнэмлэх, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх. Сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдах зөвшөөрөл зэргийг бүрдүүлсэн байхыг зөвлөж байна.
Мөн сурлагын дүнгийн хүснэгтэд сурлагын голч дүн 2.8 аас дээш байх, сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл, флюрын /цээжний/ зураг авхуулсан байх, биохимийн шинжилгээ, цусны шинжилгээ хийлгэж хариуг авсан байх зэрэг шалгуур тавьжээ.

Мөн 18 настай оюутан нь 2000 оны гуравдугаар сарын 10-наас өмнө төрсөн байхыг анхааруулсан байна.
А.Бямбасүрэн