Мөсөн авиралтын ДЦАШТ-д манай 4 тамирчин өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Киров хотод ирэх сарын 2-4-нд мөсөнд авиралтын Дэлхийн цомын тавдугаар цуврал аварга шалгаруулах тэмцээн болно.
Манай улсаас уг тэмцээнд оролцохоор нийт 4 тамирчин ОХУ-ыг зорьсон. Тодруулбал, Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Д.Энхбаатар, Д.Отгонхүү нарын тамирчид эх орноо төлөөлж уг тэмцээнд өрсөлдөнө. Энэ тамирчдаас спортын мастер Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар нь Цагаан сарын өмнөхөн болсон дэлхийн цом, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж, цас, мөсний уулчдын 60 жилийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ.
Д.Өлзий