Шизүока мужтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсын Шизүока мужид хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн гурав хоногийн хугацаатай зочиллоо.
Албаныхан Шизүока мужийн дарга Кавакацү Хэйтатай уулзаж аймаг муж хоорондын хамтын ажиллагаа, үр дүнгийн талаар санал солилцсоноос гадна хамтын ажиллагааны гэрээгээ сунгажээ. Энэ удаа бүх салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаар талууд тохиролцов.
Мөн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Дорноговь аймаг дахь салбар сургууль Шизүока мужийн Эрүүл мэнд, халамжийн Улсын сургууль хооронд хамтын ажиллагаа тогтоож Японы талаас сувилахуйн чиглэлээр Дорноговьд эмч, багш нарыг урьж сургалт, лекц зохион байгуулна. Харин Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ч.Отгонбаяр Шизүока мужийн Боловсролын газрын дарга Кинаэ Наохидэ нар боловсролын салбарт хамтран ажиллах гэрээг үзэглэж, ахлах ангийн сурагч солилцооны хөтөлбөрийг нэг жилийн хугацаатайгаар сунган хэрэгжүүлэхээр боллоо.
Сурагч солилцооны хөтөлбөрөөр аймаг муж хоорондын хүүхдүүд харилцан зочилж хоёр улсын соёл иргэншилтэй танилцаж, үе тэнгийн хүүхдүүдтэйгээ найз нөхөд бололцдог чухал хөтөлбөр юм. Дорноговь аймаг болон Япон Улсын Шизуока муж хооронд 2011 оноос хамтын ажиллагаа эхлүүлсэн байдаг бөгөөд энэ хугацаанд сурагч солилцооны хөтөлбөр, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн инженер бэлтгэх, төрийн захиргааны албан хаагчдыг урт хугацааны сургалтад хамруулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн.
Одоогийн байдлаар Дорноговиос Шизүока мужид 200 гаруй сурагч, 20 гаруй багш зочилж 60 гаруй төрийн албан хаагч туршлага судалжээ.

Х.Эрдэнэбулган