Ямаан сүргээс нэг малчин өрх жилдээ 2,4 сая төгрөгийн орлого олдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-26 16:59:23
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн хэмжээнд ямаан сүргийн тоо 1764.7 мянган толгойд хүрсэнээс төлийг хасаад 1171.1 мянган ямаа байна. Ямаанаас жилдээ дунджаар 405 орчим тонн ноолуур авч, 19.1 тэрбум төгрөгийн орлого олж нэг малчин өрх жилдээ дунджаар  2.4 сая төгрөгийн орлоготой ажиллаж байна.
Ямаан сүргийн тоо 1950 онтой харьцуулахад 4.9 дахин өссөн байна. Ямааны ноолуурын дундаж үнийг 1995 онтой харьцуулахад 5 дахин өссөнөөс харахад ямааны ноолуурын үнэ өсөж, малчдын амьжиргааны эх үүсвэр болсноор ямаан сүргийн тоо толгой өсөж байна. 
Ховд аймгийн Ховд сумын малчин Х.Асхар аймагтаа хамгийн олон 1620 ямаатай, Мөнххайрхан сумын малчин М.Баттулга 1320, Чандмань сумын малчин П.Эрдэнэбилэг 1240 ямаатай аж.
 А.Бямбасүрэн

相关新闻