“Дюссельдорф Их Дуулга-2018” тэмцээнд манай 19 жүдоч хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Германы Дюссельдорф хотноо энэ сарын 23-25-нд 100 мянган ам.долларын шагналын сантай “Дюссельдорф Их Дуулга-2018” тэмцээн болно.
Гран При тэмцээнийг олон жил өндөр түвшинд зохион байгуулсан тус хот энэ жилээс Их Дуулга болж чансаагаа ахиулаад байгаа юм. Тэмцээнд 71 орны 500 гаруй жүдоч хүч, ур чадвараа сорино. Тэргүүн байрт шалгарсан жүдочид 3000 ам.доллар хүртэх бол хоёр, гуравдугаар байр эзэлсэн бөхчүүд 2000 болон 1000 ам.доллар хүртэнэ.
Энэ тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аварга Г.Болдбаатар, Б.Мягмардорж, 66 кг-д Д.Алтансүх, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 90 кг-д Г.Алтанабагана, Э.Мөнхжаргал, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдана. Эмэгтэй жүдочдоос 48 кг-д Б.Хорлоо, Э.Гэрэлмаа, 52 кг-д Б.Хорлоодой, А.Цолмон, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, А.Бадамгарав, +78 кг-д Э.Гандиймаа тус тус хүч үзнэ.

Д.Өлзий