Өрх толгойлсон эмэгтэй өргөө цагаан гэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-12 13:04:57
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн иргэн, өрх толгойлсон ээж М.Отгонтуяа, түүний үр хүүхдүүдэд өргөө цагаан гэр өгч баярлууллаа.
Амьдралын хүнд нөхцөлд өрх толгойлон амьдралын хүнд ачааг нуруундаа үүрч яваа ээжүүдийн нэг  Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн иргэн, өрх толгойлсон ээж М.Отгонтуяа амьдралын ханиа хэдхэн хоногийн өмнө алдаж, гурван хүүхдийн хамт өрх толгойлон үлджээ. Тэрээр удахгүй нярайлах давхар биетэй хагацал дунд үлдсэн байна. Түүний амьдралын энэхүү нөхцөл байдлыг харгалзан судалж үзсэний үндсэн дээр ийнхүү буцалтгүй тусламж болгон өргөө цагаан гэр, ахуйн хэрэгцээт зарим эд зүйлсийн хамт аймгийн дарга гардуулан өглөө.
Ч.Отгонцэцэг
相关新闻