Кангвон мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй бусад албаны зочид төлөөлөгчид 23 дахь удаагийн “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцохоор өнөөдөр өглөө хөдөллөө.
Манай төлөөлөгчид БНСУ-ын Кангвон мужийн Пёнгчан хотод зохион байгуулагдах 23 дахь удаагийн Өвлийн Олимп тоглолтыг сонирхохын зэрэгцээ шууд харилцаат Кангвон мужийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулна. Уулзалтаар Кангвон мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дараагийн шатанд гаргах, үйлдвэр үйлчилгээний салбаруудад дадлагажигч ажилтан бэлтгэх, мөн хүлэмжийн парк байгуулах тал дээр хамтран ажиллах санал тавихаар төлөвлөж байгаа аж.
Албан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг болон “Монгол туургатан” театрын маркетингийн менежер, Солонгос хэлний орчуулагч С.Мандахтуяа нар явж байна.
Пёнгчаны олимпийн наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд Төв аймгийн “Монгол Туургатан” театрын захирал Д.Мөнхбат, дуучин Д.Батбилэг, Н.Амгалан болон найман хөгжимчин, зургаан бүжигчин, хоёр пирамид циркийн жүжигчин оролцох бөгөөд үндэсний хөгжмийн чуулга, уртын дуу, хөөмий, хархираа, морин хуур, уран нугаралт зэрэг урлагийн тоглолтыг үзүүлэх юм.
Түүнчлэн өвлийн олимпийн гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 15 км-ын зайд Төв аймгийн Борнуур сумын харьяат Ч.Отгонцэцэг оролцож байна.

Т.Есүхэйтөмөр