Цагааннуурын боомтоос улсын хил хүрэх зам хаагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өчигдөр салхины хурд 12-16 м/с-д хүрч уул, даваагаар цасан шуурга шуурснаас Цагааннуурын боомтоос улсын хил хүртэлх 4,5 км зам цасанд дарагдан хаагджээ.
Энэ талаар аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр 16:00 цагийн орчимд дуудлага иржээ. Дуудлагын дагуу улсын чанартай замын арчилгаа хариуцсан "Жол" компанийн шуурхай бүлэг газар дээр нь очсон ч хилийг хаах цаг болсноор цаашаа нэвтэрч чадаагүй аж. Харин өнөөдөр өглөөнөөс замыг цэвэрлэж эхэлжээ.
Зам хаагдсаны улмаас наашаа ирж буй ОХУ-ын хэдэн ачааны тэрэг саатсан мэдээлэл байна.
Ө.Нурболат