Хүүхдүүдийн халуун сэтгэлийн тус малчдад хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс санаачлан цас зудтай өвөлжилт хүндэрсэн сумдуудад туслалцаа үзүүлэх зорилгоор Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Сэтгэлийн өглөг" сайн үйлсийн аяныг зохион байгуулсан байна.
Долоо хоног үргэлжилсэн тус аяны хүрээнд Сүхбаатар сумын ЕБ-ийн зургаан сургуулийн хүүхдүүдээс нэмнээ 223 ширхэг, ажлын бээлий 346 ширхэг, хурга ишигний уут 43 ширхэг, лаа 38 боодол, шүдэнз 39 боодол, элгэвч 209 ширхэг эд зүйлс цугларчээ.
Энэхүү тусламжийн эд зүйлсээ хүүхдүүд хамгийн эрсдэлтэй байгаа Орхонтуул суманд өгөхөөр шийдвэрлэсэн байна. Хүүхдүүдийн халуун сэтгэл шингэсэн тусламжийн зүйлсийг энэ сарын 6-ны өдөр тус сумын Засаг дарга П.Батбаатарт аймгийн ХГБЗХХ-ийн дарга П.Оюун Сүхбаатар суманд гардуулан өглөө.

Ч.Отгонцэцэг