О.Бахытын нэрэмжит баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-03 15:38:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол, Казахстан Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын "өсөх идэр, улам өрнөх" харцага Однайн Бахытын нэрэмжит бага нас, өсвөр үе, идэрчүүдийн Баруун бүсийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан Өлгий хотын спорт цогцолборт  өнөөдөр  эхэллээ.

Уг барилдааныг Баян-Өлгий аймгийн "Тастүлек" бөхийн дэвжээний санаачлагаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа аж. Баруун бүсийн аварга шалгаруулах барилдаанд оролцохоор Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгуудаас 210 гаруй бөх хүрэлцэн ирсэн бөгөөд есөн төрлийн насны ангиллаар хүч үзэх юм.

Бага нас, өсвөр үе, идэрчүүдийн Баруун бүсийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш өндөрлөнө.

Ө.Нурболат

相关新闻