Нийслэл орчмын ус намгархаг газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагатай гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Рамсарын конвенцийг 1971 онд баталснаар Дэлхийн ус намгархаг газрын өдрийг жил бүрийн 2 дугаар сарын 2-нд тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.
Манай улс “Ус намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” уриаг дэвшүүлж өнөөдөр “Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийг БОАЖЯ, Монголын шувуу судлалын нийгэмлэг ТББ-тай хамтран хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нь нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх арга замыг тодорхойлохыг зорьжээ.
БОАЖЯ, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга, Рамсарын үндэсний зөвлөлийн төлөөлөгч Н.Баттулга ярихдаа, “Хотын ус намгархаг газар нь үер усны аюулыг багасгадаг, агаарын чанарыг сайжруулдаг, ундны усны эх үүсвэр, эрүүл амьдрах орчин, усны бохирдлыг багасгах ач холбогдолтой. Харин сүүлийн жилүүдэд хотын хүн амын тоо ихэсч ус намгархаг газар багасч байна. Тиймээс нийслэл орчмын ус намгархаг газрыг хамгаалах нөхөн сэргээх ажлыг өрнүүлэх шаардлага байгаа” хэмээв.
Рамсарын конвенцид дэлхийн 169 улс нэгдэн орсон бөгөөд усны шувууд олноор амьдардаг ус намгархаг газар 2 293 газрыг бүртгэжээ. Эдгээрийн нийт талбай 225 сая гаруй га аж.
Монгол Улс дээрх конвенцид 1998 оны дөрөвдүгээр сарын 8-нд албан ёсоор нэгдэн 1сая 439 530 га газрыг конвенцийн хавсралтад бүртгүүлсэн байна.
Хэлэлцүүлэгт БОАЖЯ, НЗДТГ, НБОГ, “Монгол Ус” ТӨҮГ, УСУГ, МУИС, ШУТИС, ХААИС, НЭМҮТ, БЗД, ЧД, Хан-уул дүүргийн ЗДТГ, Туул голын сав газрын захиргаа, Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газар, Хан Хэнтийн УТХГ, Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Цэнгэг ус нөөц судлалын хүрээлэн, Монголын шувуу судлалын нийгэмлэг ТББ-ын төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцлоо.

О.Мөнхжаргал