Аймгийн аварга малчин, тариаланчдыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-31 15:36:18
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Аймгийн аварга малчин, тарианланч”-дыг тодруулах асуудлыг хэлэлцлээ. 
2017 оны “Аймгийн аварга малчин”-аар Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Т.Бямбадорж, “Тэргүүний тариаланч”-аар Баян-Өндөр сумын Яргуйт багийн тариаланч Д.Нэргүй, Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Ч.Оюунцэцэг, Ч.Тунгалаг,Аймгийн Тэргүүний тариаланч хамт олон”-оор Жаргалант сумын “БЛГЯ” ногоочдын хоршоог тодруулах саналыг ХХАГ-ын дарга Ж.Бат-Өлзий танилцууллаа.
Эдгээр малчин, тариаланчид нь мал сүргээ тогтвортой өсгөж, ажлын байрыг нэмэгдүүлсэн, газар тариалангийн салбарт шинэчлэлт хийж дэвшилтэт технологи ашигласан, га-аас авах ургацаа нэмэгдүүлснээрээ 600 гаруй малчин өрх, 1000 гаруй тариалан эрхлэгчдээс шалгарсан ажээ.  
Зөвлөлийн хурлын гишүүд малчин, тариаланчдын хувийн амжилттай танилцсаны дараа тахиа жилийн аваргаар шалгаруулах шийдвэр гаргалаа.
Б.Оюун-Эрдэнэ
 

相关新闻