Орхон аймаг Австрали Улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах саналаа илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Австрали Улсаас Монгол Улсад суух элчин сайд Жон Лангтри Орхон аймагт ажиллалаа. Тэрээр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал болон ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүтэй уулзаж цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах, эмч, багш нарыг Австрали улсад мэргэжил дээшлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Үүний хариуд Элчин сайд Жон Лангтри “Манай элчин сайдын яам жил бүр бичил төсөл хэрэгжүүлж Монголын нийгмийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг. Энэ салбарт хамтран ажиллах боломжтой” гэлээ. Тус улс нь ойрын арван жилд умайн хүзүүний хорт хавдрыг бүрэн арилгах зорилт дэвшүүлээд байгаа гэдгээ ч тэрээр онцолсон юм.

Б.Оюун-Эрдэнэ