Нөөцийн өвс, тэжээлийг сумдад хуваарилж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Засгийн газрын 286-р тогтоолоор аймгийн хэмжээнд хийсэн үнэлгээгээр 17 сум зудтай, 10 зудархуу нөхцөлд байна. Өнөөдрийн байдлаар аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй, цасны зузаан 20,2 см байна. Зудтай 17 сумаас 14 сумын нөхцөл байдал илүү хүнд байна.
Өвөлжилт хүндэрсэн сумдын мал идэх өвсгүй, цасан бүрхүүл ихтэйгээс малын бэлчээр холдож, малын туурай, шилбэ халцрах үзэгдэл ажиглагдаж байгааг аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн албанаас мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар Төв аймагт хонин толгойд шилжүүлснээр 8,3 сая толгой мал өвөлжиж байна. Гаднын аймгийн нутагт 690 өрхийн 812 мянган толгой, аймаг дундын отрын бүс нутагт 140 өрхийн 73 мянган толгой мал өвөлжиж байна.
Аймаг дундын отрын бүс нутагт 197 өрхийн 160,3 мянган толгой, сум дундын отрын бүс нутагт 220 өрхийн 196,9 мянган толгой, нийт 1245 өрхийн нэг сая 200 мянган толгой мал отроор өвөлжиж байна.
Мал аж ахуйн өвөлжилт хүндэрч, малчдын нөөцөлсөн өвс хомстож байгаатай холбогдуулан, мал аж ахуйн хаваржилт, төл бойжилт хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамж гарч аймгийн “Аюулгүй нөөц”-ийн өвс, тэжээлийг нөөцийнх нь үнээр бүх сумдад хуваарилж эхлээд байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Т.Есүхэйтөмөр