Төсвийг шийдэж чадвал усан бассейн ашиглалтад орох боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын усан бассейны үйл явцтай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ танилцжээ. Усан бассейны явц 95 хувьтай үргэлжилж байгаа. Одоогоор төсөв мөнгөтэй холбоотойгоор ажил түр зогсоод байна. Тиймээс улсын төсвөөс орж ирээгүй дутуу байгаа төсвийг яаралтай шийдвэрлэж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бассейн барилгын ажилтай танилцаад “Орчин үеийн тоног төхөөрөмжтэй, олон улсын стандарт бүхий ийм сайхан бассейн нээгдэх гэж байгаад үнэхээр таатай байна. Энэ бол ганц Сүхбаатар аймаг бус зүүн бүсийн хүн амын бие бялдрын хөгжил, эрүүл мэндэд маш тустай. Тиймээс төсөвтэй холбоотой асуудлыг холбогдох газарт уламжилъя” гээд бассейны хамт олонд ажлын амжилт хүссэн байна.
Бассейны барилгын ажил бүрэн дууссан, шугам сүлжээний ажил мөн хийгдсэн. Гагцхүү шаардлагатай зарим тоног төхөөрөмж болоод гадна тохижилт, хөрсний ус зайлуулах хана хийх зэрэгт 180 орчим сая төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг шийдвэрлэсэнээр бассейныг улсын комисс хүлээж авах боломжтой болох юм.
Мөн батлагдаагүй байгаа 460 орчим сая төгрөгийн төсөв бий. Энэ нь цэвэр усны зардал, ажиллах хүчний цалин хөлс зэрэг байгууллагын төсөвт зарцуулагдана. Дээрх төсөв батлагдсанаар усан бассейны үйл ажиллагаа эхлэх боломж бүрдэх ажээ.

Т.Одончимэг