6200 боодол өвсийг хүнд нөхцөлд байгаа малчин өрхүүдэд өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут өвөлжилт хүндэрсэн айл, өрхүүдээр орлоо. Малчид, бэлтгэсэн өвс, тэжээлээ хэрэглэж дууссан, мал сүргийн дийлэнх нь тамирдсан байгааг хэлж байв. Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр хэлэхдээ “Манай сумын хэмжээнд мал бүхий 650 өрх өвөлжиж байна. Цасны зузаан 45-50 см болсон. Сумын ЗДТГ-аас нөөцөд авсан 150 тонн өвс, 100 тонн тэжээлийг айлуудад олгосон. Одоо 6200 боодол өвсийг дахин олгохоор ажиллаж байна. Үүнийг хүнд нөхцөлд байгаа айлуудад олгоно” гэлээ. Мөн Улсын онцгой комиссоос Орхон аймагт 50 тонн өвс, 50 тонн тэжээл өгөхөөр болсон. Үүнийг ирэх сарын эхээр хуваарилах ажээ.
Аймгийн Засаг дарга Д.Батлут малчин өрх тус бүрт найман шуудай тэжээл, иргэд, ААН-ээс цугларсан лаа, чүдэнз, гар чийдэн тэргүүтэй барааг өгсөн юм. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс дээрх өрхийн гишүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, энэ оны эхний гурван сарын төлөлтийг нь хийлээ.

Б.Оюун-Эрдэнэ