П.Орхон, Иван Ярыгины “Алтан Гран при” тэмцээний аваргаар гурав дахь удаагаа тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-27 20:25:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Красноярск хотноо болж буй Алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гран при” тэмцээний 2 дахь өдөр эмэгтэйчүүдийн 62 кг-д гавьяат П.Орхон Японы тамирчинг 10:0 оноогоор ялж, Алтан Гран пригийн эзэн болов.

Ийнхүү П.Орхон Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гран при” тэмцээний гурван удаагийн аваргаар тодорлоо. Тэрбээр өмнө нь 2015, 2017 онд энэ тэмцээний алтан медалийн эзэн болж байсан юм.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Э.Гантуяа аваргын төлөө Хятадын тамирчинтай барилдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. 

 

Д.Өлзий
 

相关新闻