Өнөөдөр Точиношин давбал, анх удаагаа Макүүчид түрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын буюу Хацү башёгий 13 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Митакэүмид унаснаар гурван өдөр дараалан өвдөг шороодлоо.
Харин Хацу башёг Гүрж бөх Точиношин 12 даваа, 1 унаатай тэргүүлсээр байна. Тэрбээр энэ өдөр Ичиножёо А.Ичинноровтой барилдаж хав барьцнаас өрсөлдөгчөө түрж гарган давлаа. Точиношин өнөөдөр маэгашира Шохозантай барилдах бөгөөд түүнийг давбал түрүүлэх болзлоо хангана.
Какүрюү сүүлийн хоёр өдөр Озэки цолтнуудтай хүч үзнэ. Тэрбээр өөр рүүгээ татдаг алдаа нь засрахгүй л байна. Озэки Такаясү энэ өдөр Араваши Э.Дөлгөөнийг давж түрүүлэх найдлагаа хадгалж үлдлээ. Башёг тэргүүлэгч Точиношин сүүлийн хоёр өдөр унавал Такаясү, Какүрюү хоёрын хэн нэгэнд түрүүлэх боломж гарч ирнэ.
Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр Шодайг давснаар тав дахь даваагаа авсан бол Маэгашира Чиёошома Г.Мөнхсайхан, Кагаякид унасанаар 7 унаатай болов. Ийнхүү энэ башёг Маэгашира Точиношин 12 даваатай тэргүүлж, Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Такаясү нар 10 даваатай нэхэж байна.
Өнөөдрийн оноолт Какүрюү М.Ананд – Такаясү,Гоэйдо – Митакэүми, Ичиножёо - Такарафүжи, Точиношин - Шохозан, Тамаваши - Араваши, Чиёошома - Асанояама, Тэрүнофүжи - Икиой, Сококүрай – Дайамамитай тус тус барилдана.
Харин Жюүрёод Азумарюү С.Тодбилэг – Саданоүми, Сэйро А.Өнөболд- Хиденоүми, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар - Миторюү Б.Төрболд, Дайшохо Ч.Шижирбаяр – Гагамарюү нар учраа таарчээ.
Д.Өлзий