АНЭУ-ын буцалтгүй тусламжаар аймгийн төвд 13 худаг гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улсын буцалтгүй тусламжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 баг тус бүрт нэг гүний худаг гаргахаар болжээ.
Энэ талаар тус улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль Тинижи болон аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар саяхан Улаанбаатар хотноо уулзах үеэрээ тохиролцсон байна. Орон нутгийн зүгээс гүний худгуудын зураг төсвийг гаргаж өгөхөөр болсон бөгөөд бусад ажлыг санхүүжүүлэгч тал өөрсдөө хариуцан зохион байгуулах аж.
Худаг гаргах ажлыг энэ хавраас эхэлж, 2018 ондоо багтаан дуусгах юм.
Ө.Нурболат