Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллахаар ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Дорнод аймагт ажиллаад 01 дүгээр сарын 26-ны 12 цагт Сүхбаатар аймагт хүрч ирлээ. Түүнийг аймаг орон нутгийн удирдлагууд угтаж авсан юм.
Ерөнхийлөгчийн Сүхбаатар аймаг дахь ажил их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэнээр эхэлнэ. Үүний дараа орон нутгийн удирдлагуудтай уулзана. 15-17 цагийн хооронд аймгийн иргэдтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсох аж. Харин 17:30-18 цагийн хооронд шинээр баригдаад буй усан бассейнтай танилцсанаар хөтөлбөр дуусна.
Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү бүтэн өдрийн турш тус аймагт ажиллаад маргааш өглөөний 08 цагт Дорноговь аймаг руу хөдөлнө.

Т.Одончимэг