“Эрх бүжинхэн” цэцэрлэгт цахилгаан халаагуур өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-25 17:08:46
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Гэр хорооллын Говил багийн “Эрх бүжинхэн” цэцэрлэгт  орон нутгаас таван ширхэг цахилгаан халаагуур өглөө. Уг халаагуур нь эрчим хүч бага зарцуулдаг, 35м.кв талбайг халаах хүчин чадалтай, өрөөний нян бактери устгадаг давуу талтай юм.
Тус цэцэрлэг 2015 онд ашиглалтад орсон ч дулаалга нь муу,  цахилгааны хүчдэлийн уналттай, анги танхим нь их хүйтэн гэнэ. Иймд аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-ийн ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн нар цэцэрлэгийн анги танхимаар орж зарим хэсэгт дулаан алдалтын хэмжилт хийлээ. Цэцэрлэгийн аваарийн хаалганд хэмжилт хийхэд -11-18 хэмийн хүйтэн, ангийн цонхнуудад +2+4 хэм байсан аж. Энэ нь барилгын гүйцэтгэл хангалтгүй, дулаалга муу хийсэнтэй холбоотой гэж тэрээр хэлсэн юм. Харин цахилгааны хүчдэлийн уналтыг газар дээр нь шийдвэрлэж зарим хэсгийг нь засварлалаа.
Уг цэцэрлэгт 96 хүүхэд сурч байна.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻